ТАНЫ СОНОРТ: > Хөдөлмөрийн яамны харьяа Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлиийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн вэб сайтанд тавтай морилно уу.

Сайтад зочилсон

062724
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сар
Нийт
16
34
270
62188
851
1639
62724

Админтай холбогдох

Админ
Telephone number of Админ 99803261

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг.     Нийтлэг үндэслэл
1.1.  Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16-р зүйл, Мэргэжлийн Боловсрол Сургалтын Газрын даргын 2011 оны 04 сарын 07-ны өдрийн 29-р тушаалыг /Элсэлтийн үлгэрчилсэн журам/ үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан 2011-2012 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх ажлыг зохион байгуулна.
1.2. Элсэлтийн үйл ажиллагааны гол зорилго нь элсэгчдийн мэдлэгийн түвшин, төлөвшил, мэргэжил эзэмших, ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, сурах чадвар, мэргэжлийн чиг баримжаа олсон байдлыг үнэлж, цаашид амжилттай сурч ажиллах чадвартай хүмүүсийг сонгоход оршино.
1.3. Элсэлтийн ажлыг Монгол Солонгосын Техникийн Коллежийн /Төв сургуулийн /захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4. Мэргэжлийн боловсрол олгох сургалтын (төв сургуулийн) элсэлтийн үйл ажиллагаанд Монголын Мянганы Сорилтын Сангийн (цаашид ММСС гэнэ) Мониторинг Үнэлгээний төвтэй байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг мөрдлөг болгоно.
1.5. Техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалтын  хувьд сургуулийн элсэлтийн дотоод дэг, журмыг ханган ажиллана.
1.6.Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчдийн баримт бичиг хүлээн авах, шалган магадлах,  бүртгэх, шийдвэр гаргах, суралцах чадварын шалгалт зохион байгуулж авах хариу мэдээлэх, маргаантай асуудал, санал, гомдлыг барагдуулах  үүрэг хүлээж ажиллана.
1.7. МБСГ-аас тогтоосон элсэлтийн хяналтын тоог баримтлан суралцагч элсүүлнэ.
1.8. Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Монгол-Солонгосын Техникийн Коллежийн Салбар Сургуулийн вэб сайтад байрлуулж, элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.
1.9. Дараах сургалтын хөтөлбөр, чиглэлээр суралцагч элсүүлнэ.Үүнд:
  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Техникийн боловсрол олгох сургалт
  • Насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалт
1.10. Монгол-Солонгосын Техникийн Коллеж /төв сургууль/-д  элсэлт авах мэргэжил, суралцах хугацаа, сургалтын   төлбөрийн хэмжээг  энэхүү журмын 1-р хавсралтаар, тус коллежийн Төв аймгийн Баянчандмань суман дахь салбар сургуульд элсэлт авах мэргэжил, суралцах хугацааг  2-р хавсралтаар тус тус батална.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага
2.1. Мэргэжлийн боловсрол олгох сургалтанд элсэгч нь суурь  боловсролтой байна.
2.2. Техникийн боловсрол олгох сургалтанд элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, насанд  хүрэгчдийн сургалтад элсэгч нь  суурь түүнээс дээш боловсролтой ба анхан шатны мэргэжил эзэмшсэн байна.

Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
3.1.Аймаг, орон нутаг, Улаанбаатар хотоос төв сургуулийн мэргэжлийн боловсрол олгох сургалтанд элсэхийг хүсэгчдийг 2011 оны 06-р сарын 06-наас  07-р сарын 02-ныг хүртэл, техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалтанд элсэхийг хүсэгчдийг 2011 оны 06-р сарын 06-наас  07-р сарын 08 хүртэл хугацаанд, эдгээр шатны намрын элсэлтийн бүртгэлийг 2011 оны 08 сарын 19-нөөс 29 хүртэл хугацаанд Монгол-Солонгосын Техникийн Коллеж дээр, салбар сургуульд элсэхийг хүсэгчдийг 2011 оны 06-р сарын 06-нөөс 07-р сарын 20 хүртэл Төв аймгийн Баянчандмань суман дахь тусколлежийн салбар сургуулийн  хичээлийн байранд тус тус  бүртгэнэ.
3.2. Дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ .Үүнд:
1.  Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ний хуулбар
2.  Суурь боловсролын гэрчилгээ
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх /техникийн боловсрол олгох сургалтанд элсэхийг хүсэгчдэд  хамаарна/
4. Мэргэжлийн үнэмлэх /техникийн боловсрол  шатанд элсэхийг хүсэгчдэд хамаарна/
5. Сурагчийн хувийн хэрэг
6. Цээж зураг 3х4 хэмжээтэй 2 ширхэг
7. Бүртгэлийн хураамж- Мэргэжлийн боловсрол олгох сургалт- 3500
төгрөг, техникийн боловсрол олгох болон дан мэргэжил эзэмшүүлэх сургалт – 4000 төгрөг
 
Дөрөв. Суралцагч элсүүлэх шалгаруулалт
4.1. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрөөр элсэхээр  бүртгүүлэгчид нь дараах босго шалгуурыг хангасан байна.Үүнд:
  • Суурь боловсролын гэрчилгээ зөрчилгүй байх
  • Хувийн хэрэг зөрчилгүй байх
  • Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох суралцах чадварын шалгалтыг хангалттай үнэлгээтэй өгсөн байх (бүртгүүлэгч нь бүртгүүлсэн тухайн өдрөө монгол хэл,  математикийн холимог шалгалтыг өгнө)
4.2. Босго шалгуурыг хангасан бүртгүүлэгчдийг сонгосон  мэргэжил тус бүрээр бүртгэнэ.
4.3. сургуулиас тогтоосон хяналтын тоонд багтаан мэргэжил тус бүрээр компьютерийн санамсаргүй түүврийн аргаар элсэгчдийг сонгон шалгаруулна.
4.3. “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу ажил эрхлэлт, ар гэрийн байдал, бусад байгууллагуудын хамтын ажиллагаа, авъяас, ур чадвар зэргийг нь үндэслэн анги бүлгийн сул суудалд элсүүлэх хүнийг элсэлтийн комисс, сургууль шийдвэрлэнэ.
4.4. Техникийн боловсрол олгох болон насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалтанд элсэхээр бүртгүүлэгчдийг  сонгосон мэргэжил тус бүрээр нь бүлэг болгон зохион байгуулж,  боловсролын баримт бичгийн дүнгийн дундаж оноог жагсаан цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
4.5. Бүртгүүлэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд  төгсөлтийн шалгалтын дундаж оноог харгалзах ба дахин оноо тэнцсэн тохиолдолд математик, физикийн хичээлийн үнэлгээг харгалзана.
4.6. Мэргэжлийн Боловсрол Сургалтын Газрын даргын 29 дугаар тушаал  “Элсэлтийн үлгэрчилсэн журам” ын 3.7-р заалтын дагуу Мэргэжлийн Боловсрол Сургалтын Газраас тогтоосон хяналтын тооноос илүү суралцагч элсүүлэн суралцуулах тохиолдолд тухайн суралцагчийн сонгосон мэргэжилд  ногдох хувьсах зардлыг суралцагч өөрөө хариуцахаар зөвшилцлийн гэрээ хийсэн тохиолдолд элсүүлж болно.

Тав. Бусад зүйл
5.1. Элсэлтийг 2 үе шаттай зохион байгуулна.
5.2. Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу чадамжид суурилсан  сургалтын хөтөлбөрөөр сургуулийн хүчин чадал, сургалтын
орчинд нийцүүлэн, нэмэлт  элсэлт зохион байгуулж болно.
5.3. Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнтэй холбогдох хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
5.4. Элсэлтийн үйл ажиллагаатай холбогдсон маргаан, гомдлыг элсэлтийн комисс бичгээр хүлээн авч, магадлан хянаж, шийдвэрлэнэ.
5.5. Элсэлтийн хяналтын тоонд багтаж, мэргэжил сонгосон элсэгчид холбогдох зардлын тооцоо, шаардлагатай бусад баримт бичгийн бүрдүүлэлт хийж, суралцах эрхийн бичиг авна.Үүнд:
  • Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/
  • Боловсролын гэрчилгээ, үнэмлэх
  • Сурагчийн хувийн хэрэг
  • 3х4 хэмжээтэй 3 % цээж зураг
  • Техникийн боловсрол олгох сургалтанд элсэгч сургалтын төлбөр төлсөн баримт
5.6. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч 2011 оны 08-р сарын 20-25-нд сургуульдаа эргэж бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй болон бүртгүүлэх боломжгүй тохиолдолд  хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй элсэгчийн суралцах эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.

Санал асуулга

Тийм - 69%
Үгүй - 17.2%

Total votes: 29
The voting for this poll has ended on: 9-р сар 4, 2015
7-р сар 2018
НДМЛПББ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031