ТАНЫ СОНОРТ: > Хөдөлмөрийн яамны харьяа Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлиийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн вэб сайтанд тавтай морилно уу.

Сайтад зочилсон

073779
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сар
Нийт
16
120
281
72844
1129
2512
73779

Админтай холбогдох

Админ
Telephone number of Админ 99803261

НОМЫН САН

Мэргэжлийн ном, сэтгүүл, хэвлэмэл бус материал, гадаад, дотоодын сонин хэвлэлийн нэр төрөл, захиалгын тоог нэмэгдүүлэн, мэдээллийн технологийн сургалтын арга зүй, хүртээмжийг нэмэгдүүлж,  мэргэжлийн 1 номын санч үйлчлүүлэгчдийг шаардлагатай мэдээллээр богино хугацаанд  ханган ажиллаж байна.
Монгол-Солонгосын Техникийн Коллеж Баянчандмань суман дахь салбар сургуулийн номын сангийн эрхэм зорилго нь"Багш, оюутан, суралцагч иргэдийг мэдээлэлжүүлэх, оюуны эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сан-ном зүйн үйлчилгээг үзүүлж бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэхэд оршино" хэмээн томьёолон ажиллаж байна.
Тус номын сан нь номын сангийн зөвлөл болон нэг номын санчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Шинжлэх ухааны үндсэн салбаруудыг хамарсан 21200 гаруй ширхэг ном, сурах бичиг, гарын авлагатайгаар багш сурагчдад үйлчилж байна.
Нийт номын 20094 ширхэг нь Монгол хэлээр, 986ширхэг нь Орос хэлээр, 120 ширхэг нь англи хэлээр бичигдсэн ном, сурах бичгүүд байдаг.  Номын фонд нь ойрын болон монгол номын фонд,лавлагааны фондтой үйлчилгээ явуулахад тохиромжтой  хангамж сайтай заалаар үйл ажиллагаа явуулж байна.  Номын фондонд : Шинжлэх ухааны DDC  ангилалаар ангилсан : Монгол ном , Орос ном, Англи  ном, мэргэжлийн нэр төрлийн ном, сурах бичгээр үйлчилж байна.

Номын фондын өсөлтийг сүүлийн 5 жилээр харьцуулан үзүүлбэл:

 

Номын сангийн зөвлөлийг 2011 онд БСШУЯ-ны Сайдын 2009 оны 12-р сарын 18-ны өдрийн 570 дугаар тушаалыг үндэслэн номын сан ба сургалт эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог хангах зорилгоор 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан.
Номын сангийн үйл ажиллагааны  дүрэм, журам боловсруулсан мөрдөж ажиллаж байна. Сүүлийн үеийн шинэ техник технологитой уялдуулан номын санг электрон техникээр тоноглож, Lib4u номын сангийн цогц программ хангамжийг нэвтрүүлж, мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, бар кодын туслалцаатайгаар асар их хугацаа, хөдөлмөр шаарддаг номын тооллого болон өдөр тутмын үйл ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх, уншигчдад  сүлжээг ашиглан номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжоор ханган ажиллаж байна. 

Тус номын сан 2010 оноос  эхлэн LIB4 Net Version 1.9  програмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаас гадна электрон каталогоос номын нэр, зохиогч, түлхүүр үг гэсэн 3 үндэслэлээр хайлт хийн  хэрэгцээтэй  ном, сурах бичиг, гарын авлага олох боломжтой.  Номын сангийн лавлагааг электрон каталогийн тусламжтайгаар мөн цаасан каталогоор гүйцэтгэж байна.


Байр, талбай, суудлын тоо: Сургуулийн хэмжээнд нийт 144м2 талбайтай 60 суудал бүхий уншлагын танхимтай. Тусгай фондын өрөөтэй.

 Манай номын сангийн үйлчилгээ нь : 
  • Уншлагын танхимаар үйлчлэхээс гадна
  •  Гэрээр ном олгох
  •  Лавлагаа өгөх
  •  Мэдээлэл ном зүй
  •  Ном солилцоо
  •  Шинэ номын мэдээлэл
  •  CD, DVD
  •  Хувилан олшруулах
  • Хэвлэлийн чөлөөт сонголт зэрэг чиглэлээр үйлчилгээ явуулж байна.

Шинээр үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан, монгол хэл дээрх хэвлэмэл материалыг электрон каталогт оруулан уншлага үйлчилгээндээ ашиглаж эхлээд байна.
Мөн номын сангийн монгол хэл дээрх номонд техник ажиллагааг бүрэн хийж цахим каталогт оруулаад байна. Цаашид орос англи, гадаад хэл дээрх ном хэвлэмэл материалуудыг электрон каталогт оруулах ажил үргэлжлэн хийгдэх болно.
Сургуулийн захиргаанаас багш, оюутнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор сургалтын гарын авлага, шинэ сурах бичгийг мөн англи хэл, монгол хэл дээрх номнуудыг шинээр буюу нөхөн бүрдүүлэлт, бэлэг хандивын журмаар авч фондын баяжилт хийж байна . Мөн багш, оюутнууд, мэргэжлийн тэнхимүүдээс санал асуулга явуулсны дагуу шаардлагатай байгаа ном сурах бичгийг захиалан авч фондоо баяжуулахыг зэрэгцээ уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж ажиллаж байна.

Мөн хичээлийн жилийн эхэнд  мэргэжлийн  ном сурах бичгийн судалгааг гаргуулан авч фонд баяжилтаа хийдэг.  Номын  сангаас  зохиох  Соёл олон түмний ажил, шинэ  болон , сэдэвчилсэн номын үзэсгэлэн, зурагт хуудсаар номын сангийн булангаар , амаар  номын мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмол хийж хэвшсэн болно. Мөн  мэргэжлийн ном сурах бичгүүдийг 7 долоо хоногоор сурталчилж, оюутнуудад  лавлагаа ном зүйн  мэдээллийг тогтмол  өгч,  номын сандаа татгалзлын дэвтрийг байнга ажиллуулж хэвшсэн.


Номын санч хичээлийн жилийн хугацаанд уншигчдад үндсэн үйлчилгээнээс гадна уншигчдыг хамруулсан олон төрлийн ажил зохион байгуулж хэвшиж байна. Тухайлбал: Сэдэвчилсэн номын үзэсгэлэн 2 удаа, шинэ номын үзэсгэлэн 2 удаа, багш оюутнууд, “Номын фондоо баяжуулья” сэдэвт аян зохион байгуулахын хамт хичээлийн жил бүрээр номын сангийн хамгийн ихээр уншигдсан ном,
Уншигч-Зохиолчдын уулзалт, Яруу найргийн Хүрэл тулга уралдаан, тэргүүний уншигч шалгаруулахаас гадна мэдээлэл, сурталчилгааны ажлыг мэдээллийн самбар, булангаар дамжуулан зохион байгуулж байгаа нь үйлчилгээний нэгэн шинэлэг төрөл болж байна.    

Санал асуулга

Тийм - 69%
Үгүй - 17.2%

Total votes: 29
The voting for this poll has ended on: 9-р сар 4, 2015
11-р сар 2018
НДМЛПББ
123
45678910
11121314151617
18192021222324
252627282930